Б.Ариунзаяад хилийн хориг тогтоолоо

Х.Есү
2022/03/04

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-нд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзлаа. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.165
    2022/03/07

    Gadaadad emchilgee hiilgene gj hydlaaa shaagaad l horigoo tsutsluulcihdag ym bnlee amarhan

    Хариулах
  • 119.193.72.251
    2022/03/05

    шилмуус

    Хариулах
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 139.5.217.95
    2022/03/04

    Буруугаа ойлгох чадвар байна уу?Сургууль,улсаа золбин гээд байгаа энэ хүүхэн сэтгэц нь эрүүл юм уу

    Хариулах
  • 103.26.195.7
    2022/03/04

    yu hiliin horig we eniig mongoloos zailuulaachee

    Хариулах
  • 64.119.23.130
    2022/03/04

    Гадгаш явуулна гэхэд хэцүү л хүн юм. Монголд байна гэхэд муу муухайгийн үлгэрлэл болчих нийгэмд маш хортой нөлөөтэй хүн юм гэж дүгнэлээ

    Хариулах
  • 64.119.23.130
    2022/03/04

    Наад хүүхнээ зөвхөн Афган явах виз өгөө ккк

    Хариулах
  • 203.91.115.47
    2022/03/04

    Зайлуул энэ эрхийн балайг ч гишгих газаргүй болгож байна да. Энэ хүүхдийн буруу биш. Эцэг, эх, энэ нийгмийн буруу!

    Хариулах
    • 106.130.182.251
      2022/03/04

      Huuhed bish 22 toi emegtei. Ooriigoo medeh nasand hursen. Deer ni huuli 5 jil zaalgasan hun. Yu sursan bn. Huuliin bagsh tegj zaavuu. Ter surguuli!!!

    • 43.228.130.188
      2022/03/04

      өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэдэг болж байна даа хөөрхий ер нь бусдад сургамжтай л юм болж байна даа нийгмийн буруу гэж юу байхавдээ эцэг эхийн л буруу өөрийн буруу 22 настай их сургуулийн төгсөх курсын оюутан байж ариал мараалгүй эмэгтэй хүнд байж боломгүй хэрэг хийсэн хүн хуулинд захирагдадаг гэдгийг мэдэж авагдээ