Оросын хоёр дахь том газрын тосны компани Украины дайныг зогсоохыг уриалжээ

С.Гандэлгэр
2022/03/05

Оросын хоёр дахь том газрын тосны компани Лукойл өчигдөр засгийн газрынхаа Украинд явуулж буй дайныг зогсоох уриалга гаргажээ.

Улсдаа зөвхөн төрийн өмчит Роснефть компанийн дараа эрэмбэлэгддэг Лукойл нь дэлхийн түүхий газрын тосны 2 гаруй хувийг үйлдвэрлэж, 100,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм.

Өчигдөр тус компанийн удирдах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, ажилчид, албан хаагчид, харилцагчдадаа хандаж мэдэгдэл гаргажээ.

“Энэхүү эмгэнэлт үйл явдлын бүх хохирогчдод бид чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Урт хугацаагаар гал зогсоож, асуудлыг нухацтай яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхийг бид тууштай дэмжиж байна” гэж Лукойл компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Лукойлын гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Вагит Алекперов нь Оросын хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрбээр өөрийн орлогч Леонид Федуний хамт Лукойлын ихэнх хувьцааг эзэмшдэг.

Тус компани дэлхийн олон арван оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Украины хямралтай холбоотой Өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хориг Лукойл компанид том цохилт болоод байгаа.

Дайн эхэлснээс хойш Лондоны хөрөнгийн бирж дээр Лукойлын хувьцааны ханш 99 хувиар унаад байна. Улмаар Пүрэв гарагт тус компанийн хувьцааг арилжаалахыг зогсоосон юм.

АНУ-д Лукойлын франчайз эрхтэй 230 орчим шатахуун түгээгүүрийн станц байдаг. Эдгээр станцууд нь АНУ-ын засаг захиргааны зарласан эдийн засгийн хоригт багтах болоод байгаа.

Энэ долоо хоногийн эхээр Оросын тэрбумтнуудаас анх удаа Михайл Фридман, Олег Дерипаска нар дайныг зогсоохыг засгийн газартаа уриалж байв.

Ийнхүү Оросын хөрөнгөтнүүд Кремлийн эрх баригчдын Украинд явуул буй дайны эсрэг уриалгад нэгдсээр байна.

 

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.101
    2022/03/06

    Путиныг сэтгэцийн өвчтөй болсныг гадарлажээ. Хэрэв орос орныхоо төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө бол дайныг зогсоох л ёстой. Манайхан шиг өөрсөд дээрээ ирж магадгүй түрэмгий дайныг өөгшүүлж дэмжиж байгаа тэнэг иргэдтэй улс яаж ч хөгжих вэ дээ.

    Хариулах
    • 150.129.143.252
      2022/03/09

      Яг үнэн.Путин сэтгэцийн өвчтэй дайны хэнээтэн болжээ. 1 хүнийг тахин шүтэхийн гай гарч ирж бна. Манайд ч гэсэн бүгдийг даган дуурайгч ХҮҮК гэдэг нөхөр бий! Сэрэмжлэхтүн!

    • 202.126.88.223
      2022/03/08

      Яг үнэн

  • 213.87.134.63
    2022/03/06

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 103.212.118.168
    2022/03/06

    нэгэнт поездь ушел путин до конца за родину

    Хариулах
    • 202.126.88.223
      2022/03/08

      Яаж ийгээд зогсож болно сэтгэл зүйн байхгүй хүн байж дээ

  • 202.126.89.243
    2022/03/05

    Зөвхөн өөрсдийн хөрөнгө мөнгөө л хамгаалж байх шив. Эх орон, газар шороо, ирүүдүйд үр хүүхэд нь үлдэх тийм ирээдүйн төлөө дуугарсангүй.

    Хариулах
    • 79.121.19.224
      2022/03/06

      Харин тэгээд дугарч бгөн бишүү малаа. Энэ дайх орост ямарч ашиггүй. Галзуу сэтгэцийн өвчтэй өвгөний тэнэглэлээс болж нийтээрээ хохироод бна оросын ард түмэн