Баярын өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн 352 дуудлага бүртгэгджээ

Х.Есү
22 цаг 49 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоёр хоногт нийт 4,598 гомдол мэдээлэл, дуудлага иржээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 7-ны өдөр 2,143, гуравдугаар сарын 8-ны өдөр 2,455 гомдол бүртгэгдсэн байна.

Тухайн хугацаанд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 3,771 нь зөрчлийн шинжтэй байсан бол 229 нь гэмт хэргийн шинжтэй байсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн

  • Эрүүлжүүлсэн 478,
  • Хүний биед халдах 178,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 221,
  • Хулгайлах 93,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 352,
  • Согтуугаар автомашин жолоодсон 411,
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 346,
  • Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 217 зөрчил тус тус илэрсэн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.61
    6 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах