Хөвсгөл аймагт алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

2022/03/10

Хөвсгөл аймагт хоёр хүн алга болж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн "Удаагчийн өвөр" чиглэлд мотоциклоор  зорчиж явсан хоёр иргэн сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт гуравдугаар сарын наймны өдөр иржээ. 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л (29 настай, эрэгтэй), Б (27 настай, эрэгтэй) нарыг Эгийн голын мөсөнд гурван цооног гаргаж, гурван удаа гүний шумбалт хийн, эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар  эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 09:00 цагт дахин эхлүүлжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.2
    2022/03/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 64.119.20.52
    2022/03/10

    Алга болсон хүмүүс согтуу л байгаагүй байх болтугай.Тэгээд олдоосойдоо

    Хариулах