БШУЯ-наас Монгол Улс ирэх сард олон улсын “PISA-2022” судалгаанд хамрагдах талаар мэдээлэл хийлээ.
Судалгааг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд 196 сургуулийн /орон нутгаас 120, нийслэлийн 76 сургууль/ 7300 сурагчийг /нэг сургуулиас 20-42 сурагч/ хамруулан авахаар болжээ. Үр дүн нь 2023 оны арванхоёрдугаар сард нийтэд зарлах аж.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: "Энэхүү олон улсын жишиг судалгааг хийснээр үр дүн дээр тулгуурлаад ахиц дэвшлийг гаргах, дараагийн судалгаагаар хэрхэн амжилт гаргаснаа мэдэхэд чиглэх юм. Харин бусад улс орнуудтай өрсөлдөх биш, өөрсдийн боловсролын нөхцөл байдлыг л олон улсын түвшинд бодитоор тодорхойлно гэсэн үг юм. 15 настай хүүхдүүд хамрагдах учир ЭЕШ өгөх шалгуулагчтай давхцахгүй.
PISA-д Дэлхийн 88 улс орон хамрагддаг ба компьютерт болон цаасанд суурилсан хоёр хэлбэрээр авдаг. Манайх компьютерт суурилсан хэлбэрээр судалгаанд хамрагдах ба математик, унших чадвар, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээ гэсэн төрлөөр авах юм.
Боловсролоороо дэлхийд тэргүүлэгч орнуудын ашигладаг олон улсын үнэлгээ буюу PISA сурлагын амжилтын судалгааны зорилго нь үр дүн дээрээ тулгуурлаж, боловсролын бодлогоо зөв тодорхойлох, үндэсний хэмжээнд дата мэдээлэл бүрдүүлэх, бусад орнуудтай өөрсдийн чанар хүртээмж, үр дүнг харьцуулан тэдний арга барил, туршлагаас суралцаж, амжилтаа ахиулахад чиглэдэг.
Нөгөө талаараа бас нэгэн авууштай зүйл нь олон улсад ашиглагдаж байгаа судалгаа, үнэлгээний арга зүйг өөрсдийн боловсролын салбартаа нэвтрүүлэх боломжтой юм." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах