Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ

2022/03/10

Зохицуулах зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг боловсронгуй болгох, ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтыг зохион байгуулах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, нийслэлд морьт эргүүлийг ажиллуулах зэрэг нийт 65 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Нийслэлд согтуурах, мансуурах донтой хүнийг албан эмчлэх төвийг Сонгинохайрхан дүүрэгт, Баруун бүсэд Баянхонгор аймагт, Зүүн бүсэд  Дорнод аймагт байгуулах, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 715 хамтарсан багийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.156.20
    2022/03/13

    Эрүүлжүүлэхэд тэдэн удаа орвол албадан эмчилэх улмаар нийгмээс тусгаарлаж хөдөлмөр хийлгэх хүртэл арга хэмжээ авч болдоггүй юм уу Хорооны цагдаа архаг архичдыг албадан эмчилгээнд явуулах гэхээр эмчийн үзлэгт суурь өвчтэй гэсэн шалтгаанаар явуулж чадахгүй байх шиг харагдах юм Ар гэрийн хүсэлтээр албадан эмчилггэ хийлгэх хэрэгтэй

    Хариулах
  • 203.91.115.56
    2022/03/13

    Баар рeстороныг үүрийн 5 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч байж элэнцэгийн тэмцэх вэ

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/11

    Архичин өөрөө хүсэхгүй бол хичнээн эмчлээд ч нэмэргүй, бөөн зардал. Залуулаа ажлын байртай, сайхан амьдралтай болговол архидалт буурна

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/11

    Намар хөдөөгүүр айргаа уугаад л согтуу явцгаадаг. Хүүхдэд багаас нь айраг уулгаж архинд дасгаж байна

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/11

    Архины градусы нь багасгаад эхлэх хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/11

    Ажилгүй, орлогогүй хүмүүс хүүхдийн мөнгөө аваад л архидаж байна Хүүхдийг багаас нь л архи тамхины хор, зохистой хэрэглээны талаар хичээл зааж амьдралын зөв хэвшилд сургах ёстой

    Хариулах
  • 203.91.115.53
    2022/03/11

    Архины үйлдвэртээ хууль журам гарга.Архичидтайгаа тэмц.Архины эмчилгээ 90% нь эргэж ордог. Залуучуудаа соён гэгээрүүл.Хэдэн хүнсний дэлгүүр дарамтлаад хэрэггүй шүү.

    Хариулах
  • 66.181.161.33
    2022/03/11

    Үйлдвэрлэж байгаатай нь тэмц

    Хариулах
  • 213.87.137.2
    2022/03/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 122.201.21.217
    2022/03/10

    Dontogch bodistoi bohir arhi uildverlej baigaa APU geh met companiuddaa hariutslaga toots.

    Хариулах
    • 192.82.69.151
      2022/03/10

      Medreluudee dontuulah bodis gej amruu chin uuruuu ursaaad ordogui baih mangar maluudaaa

    • 66.181.160.39
      2022/03/10

      Tiim shuu apu uildwertei l tootsoo bodoo

  • 45.117.32.2
    2022/03/10

    Эмчилгээ авна гэж байхгүй .Хүчээр хөдөлмөр хийлгэж хашраах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.88.142
      2022/03/11

      Зөрчлийн тухай хууль гэж балай юм гаргаад байх юм.Дорвитой шийдэж байгаа юм алга.Албадан эмчилгээ гээд нэг балай юм байна.Хэд хэдэн удаа өглөө.Зүгээр л цагдаа нарт хэдэн цаас өгдөг.Ар гэрийн халааснаас торгууль гээд авчихдаг ямар ч шийдэлгүй балай юм хийнэ.Тэрний оронд архины үйлдвэр зэрэгтээ зарж байгаа ууж байгаа гээд шат шатанд нь хүрсэн ажил хий гээч.Гудамжаар дүүрэн архи уусан амьд үхдлүүд.Ийм байж яаж улс орон хөгжих вэ дээ.