Х.Болормаа тэргүүтэй албан тушаалтнууд төсвийн мөнгөөр Тайланд явсан уу

2022/03/11

Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа тэргүүтэй удирдлагууд төрийн татварын мөнгөөр Тайландад аяласан гэх мэдээлэл тараад байгаа. 

Мөн тэрбээр өөрийг нь Тайландад амарч яваа гэсэн мэдээллийг түгээсэн зарим хорооны засаг дарга нарыг дарамталж сүрдүүлж байгаа гэх мэдээлэл байсан юм. 

Энэ талаараа Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа хэвлэлд өгсөн яриандаа "Би явах нь явсан гэхдээ төрийн төсвийн мөнгөөр яваагүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатайгаар явсан байгаа. Надад худлаа яриад байх зүйл алга. Эрдэнэсүх гээд төлөөлөгч засаг даргын орлогч, хурлын дарга болмоор байна гэхээр нь эсэргүүцэхэд гадуур ийм худал мэдээлэл тараасан байна. Намын дотоод асуудлаас болоод олон нийтэд худал мэдээлэл тарсан байна. Албан тушаалын шуналтай 16-р хорооны засаг дарга худал мэдээлэл тарааж, дүүрэг, намын эсрэг ярьж байна." хэмээв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.136
    2022/03/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах