ЗӨВЛӨМЖ: Улирал солигдох үед дархлаагаа дэмжих нь

2022/03/12

Цаг уурын өөрчлөлт, улирал солигдох нөлөө хүн бүрт харилцан адилгүй тусдаг ч бидний ихэнх бие физиологи болон сэтгэл зүйд олон өөрчлөлтүүд бий болдог.

АРЬС

Өвлийн хүйтэн ширүүн уур амьсгал, агаарын бохирдол, хаврын тоос шороо гээд бидний арьс өнгөө алдах, өнгөц үрчлээс үүсэх, хэт хуурайших, будгаа шингээж чадахгүй байх, маскны батга гарах гээд олон асуудалтай нүүр тулгарч байна. Эдгээр асуудлыг цогцоор шийдэхэд хамгийн тохиромжтой улирал бол хавар юм. Хаврын улирал бол илүү нарлаг улиралд арьсаа бэлдэж эхлэх хамгийн тохиромжтой үе билээ.

Энэ үед: Арьсаа шинэчлэх, гуужуулах,

Гүний цэвэрлэгээ арчилгаа хийх

Арьсны хүчилтөрөгчийн эмчилгээнд орох нь арьсны битүүрсэн нүх сүвийг нээх, арьс амьсгалах боломжийг бий болгож, илүү гэрэлтсэн, чийглэг, толигор арьстай болох нууц билээ.

Үс

Улирал солигдох шилжилт бидний үсийг маш ихээр гэмтээж байдаг. Өвлийн хатуу ширүүн уур амьсгалд малгай өмсөх, хүйтэн, хуурай агаарын нөлөө хаврын улиралд түлхүү гарч ирдэг. Мөн метаболизмын өөрчлөлт, стресс нь үсний эрүүл байдалд шууд нөлөөлж эхэлдэг. Тэгвэл хаврын улиралд үс арчилгаандаа хэрхэн анхаарах вэ?

Шим тэжээлтэй хоол хүнс болон эрдэс бодис, витамин хэрэглэх.

Үс уналтын гол шалтгаануудын нэг нь эрдэс бодисын дутагдал байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоол хүнсээр дутагдаж буй эрдсээ нөхөх, шаардлагатай тохиолдолд витамин уух нь үс арчилгаа төдийгүй биеийн эрүүл мэндэд чухал билээ. B-н төрлийн витамин, цайр нь үсэнд хэрэгтэй гол эрдэс, витамин юм.

Үс арчилгааг зөв хийх:

Сайн тос, шампунь хэрэглээд л эрүүл, намирсан үстэй болно гэж боддог бол одооноос бодлоо мартах хэрэгтэй. Үс арчилгаа зөв байх суурь зарчим бол үсний уг буюу үсийг агуулж буй булцангууд эрүүл байх юм. Буруу, дутуу арчилгаанаас үүдэн үсний уг битүүрэх, ингэснээр тухайн хэсэг үс ургахгүй байх, халцрах гэх мэт олон төрлийн эрсдэл бий болдог. Үс уналт бол ердөө өнгөц шалтгаан юм. Тиймээс зөв арчилгааг хийхийн тулд мэргэжлийн эмч, гоо сайханчтай, мэргэжлийн газар хандаарай. Ингэснээр та цаг зав, санхүүгээ хэмнэж, хурдан үр дүнд хүрэх болно.

Дархлаа

Улирал солигдоход бидний дархлааны системийн хариу урвал дагаад өөрчлөгддөг. Нозоорох, амьдралын хэмнэл буурах, ажлын бүтээмж буурах, цаг уурын тогтворгүй байдлаас үүдэн өвдөх, харшил сэдрэх гэх мэт олон төрлийн өөрчлөлт бидний биед бий болдог. Улирал солигдох үе болон цар тахлын нөлөөгөөр бид зайлшгүй дархлаагаа дэмжих шаардлага үүсэж байна. Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

  • Биеийн тамир, спортоор хичээллэх
  • Өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах
  • Байгалийн гаралтай эм бэлдмэл хэрэглэх
  • Витамин С, D, E, В ийн төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэх
  • Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
  • Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
  • Сайн чанарын өөх тос хэрэглэх





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.165
    2022/03/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах