Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 12-ны 16:30 цаг орчимд Булган аймгийн Сэлэнга сумын I багийн нутаг дэвсгэрээс “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа зохион байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаягтай 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр сураггүй болж, Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай эмэгтэй С гаднын нөлөөтэй амиа алдсан болохыг тогтоосон байна.
Талийгаач С-ийг сураггүй болсонтой холбогдуулан 52 настай эрэгтэй Б-г шалгаж байх хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Б өөрийн амийг егүүтгэсэн байжээ.
Одоогоор дээрх хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.182
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах