СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машины зогсоолоос болж маргалдаж бусдын амь насыг хохироожээ

Өчигдөр 10 цаг 51 минут

Машины зогсоолоос болж  маргалдаж бусдын амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт  байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад гуравдуугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн үед тус байранд оршин суух хаягтай эрэгтэй 57 настай Н.Б нь  эрэгтэй 38 настай Г.Ч-ийн амь насанд халджээ.

Тэд автомашины зогсоолын улмаас маргалдаж хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байна. Хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байна. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.23
    2022/03/16

    энэ зогсоолын асуудал шийдээгүй баахан шавсан байр мөнгөнөөс л болж бна даа

    Хариулах
  • 213.87.138.182
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
    • 103.10.22.78
      11 цагийн өмнө

      Садар самууны хууль хаана байна?!!!

  • 103.229.121.106
    Өчигдөр

    Зэвүүн алуурчин өвгөн бэ шоронд нь хатаагаад өг өг

    Хариулах
  • 66.181.183.170
    Өчигдөр

    Яасан бодолгүй өвгөн бэ?

    Хариулах
  • 202.179.15.106
    Өчигдөр

    Үхэх дөхсөн гүзээнүүд яаж омойтдог нь нүдэнд харагдаж байна. Тэдний үеийнхэн тэгж л гай тарина. Хайран сайхан залуу.

    Хариулах
    • 88.152.8.170
      Өчигдөр

      Хэн хэзээ үхэхийг чи мэддэг юм уу

    • 202.126.89.197
      Өчигдөр

      Хөгшин гээд хүнд алуулалтай биш дээ

  • 202.126.88.179
    Өчигдөр

    Уур биеийг зовооноо гэж

    Хариулах