Иргэн бараагаа худал мэдүүлсэн тул гараар шалгалт хийсэн

Х.Есү
2022/03/14

Гаалийн ерөнхий газраас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 "Чингис хаан" олон Улсын нисэх буудлын гаалийн газрын дарга Г.Баасандорж: "Цахим орчинд гарсан тохиолдолтой холбоотой тайлбар өгье. Гуравдугаар сарын 7-нд мэдүүлэгч ачаа тээшээ мэдүүлсэн. Нийт 19.9 тонн жинтэй 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн. Ачаа тээшийг өмчлөгчийг байлцуулж байж ачааг задалж хяналт явуулдаг. Энэ тохиолдолд дуудахаар ирэхгүй байсан. Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаад дууссан. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй. Гаалийн харилцаанд орж байгаа иргэний ганц үүрэг байдаг нь бараагаа үнэн зөв мэдүүлэх байдаг. Иргэн Ю-гийн ачаанаас одоогоор дутуу мэдүүлсэн 13500 ширхэг барааг илрүүлээд байна. Гаальд мэдүүлсэн байдал нь ачаатай нь харьцуулахад худал мэдээлсэн байсан тул нарийвчилсан шалтгалт хийхийн тулд гараар шалгасан. Иргэн эхлээд тээврийн зардлаа дараа нь тоо хэмжээгээ худал мэдүүлсэн. " гэв. 

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир:  "Сошиалд лайв хийгээд байгаа иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн боловч хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн байна. Ингэхдээ 4-5 дахин дутуу мэдүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна" гэсэн мэдээллийг өглөө. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.182
    2022/03/15

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 37.120.208.202
    2022/03/14

    бүлэглэлдээ бүртгэлтэй авилга өгсөн хүнийхийг бол үнэгүй гаргаж байгаа биз дээ шудрага байхыг л иргэд шаардаж байна.

    Хариулах
  • 37.120.208.202
    2022/03/14

    гаалийн бүлэглэлд авилгыг нь өгөхгүй бол актыг аль боломжтойгоор өндөр акт тавьдаг шдээ үнэгүй торон дээр хүртэл акт бичиж байдаг шал инээдтэй.

    Хариулах
  • 64.119.18.75
    2022/03/14

    Тэр их ачаа тээшийг санаж мартах ,будилах буруу тоолох гээд зөндөө л асуудал байсан байлгүй дээ тэр өмчлөгчид.

    Хариулах