Сүүлийн өдрүүдэд тээвэрчид болон тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн. Тэгвэл тээвэрчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзаж ярилцлаа.
Шадар сайд С.Амарсайхан: “Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомстолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд хүрснээр өдөрт 60-70 чингэлэг нэвтэрч байна.
Чингэлэг тээврээр ачаа барааг татан авч буй асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн газрын мэдээд шийдчихсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Төр, засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн, дагаж байгаа тээвэрчид болон, тээвэрчдийн төлөөлөлд юун түрүүнд талархал илэрхийлэх нь зүйтэй. Задгай тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд удаа дараа тавьсан. Одоогоор БНХАУ-д цар тахлын онц дэглэм буураагүй, халдвар, хамгааллын дэглэм сахиж байна.
Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдвэл дахин шинэ зохион байгуулалтад орох хүртэл 28 хоног орчим тээвэрлэлтийг зогсооно гэсэн хариу ирсэн. Цаашид хэр хугацаанд чингэлгээр тээвэрлэхийг бидний зүгээс тогтсон хугацаа хэлэх боломжгүй. Харин жолооч нартайгаа уялдаа холбоотой, үйл ажиллагаагаа нээлттэй ажиллахыг боломжит бүх хувилбараар дэмжинэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.41
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах