Өнөөдөр Монгол цэргийн өдөр

С.Гандэлгэр
2022/03/18

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын өдөр тохиож байна. 

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Манай улсын нийт хүн амын 49.1% нь эрчүүд байна.

Тэдний 69% нь хотод, 31% нь хөдөө амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Мөн хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй байдаг байна. 

Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна. Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.138
    2022/03/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - www.Hot24.pw

    Хариулах