УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Өнгөрсөн долоо хоногт хаврын чуулган нээлтээ хийсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцлээ.
Нэгдүгээрт, хяналт шалгалтын хуулийн талаар, Хоёрдугаарт хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлэл авлаа. Хяналт шалгалтын түр хороог зөвхөн нэг асуудлаар байгуулна. Энэ сарын 29-нд нийтийн сонсгол явуулна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна.
Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах нь зүйтэй хэмээн үзэж цөөнхийн гишүүдээс тав нь гарын үсэг зурсан. Өнөөдөр Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх биш эсрэгээрээ маш зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь удаа дараагийн шалгалтаар харагдсан. Энэ асуудлаар Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна. Иймээс Хяналт шалгалтын түр хороо байгуулагдвал асуудлыг арай өөр түвшинд хэлэлцэнэ гэж бодож байна"
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Намрын чуулганаар шинээр хоёр яамыг байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус яамдын сайдыг томилоогүй байна. Тус яамны сайдыг хурдан шуурхай томилох асуудлыг бид тавьж байна. Өнөөдөр тус хоёр яамыг Сангийн сайд, Боловсролын сайд нар хавсран ажиллаж байна. УИХ-ын гишүүн сайд хийх гээд зүтгээд байх шаардлага байхгүй. Тийм учраас МАН хоёр яамны сайдыг томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Ковидын бүх хязгаарлалтыг цуцалсан. Гэтэл Ковидын хууль нь хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс Ардчилсан намын бүлгээс Ковидын хуулийг цуцлахыг шаардана. Өнөөдрийн нөхцөл байдлыг Гамшгийн хуулиар зохицуулах боломжтой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Энэ удаагийн УИХ сүүлийн жилийн хугацаанд Ковидын хуулиар бүх эрх мэдлийг Засгийн газарт өглөө. Үүний цаана маш их хууль зөрчигдөж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлгээс Ковидын хуулийг цуцлах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.254
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах188.156.90.19
Ene AVGAI, ERDENEETEIGEE ULS TURUUS ZAILAACHEE.HUGSHIN AVGAIG ODOO HEN TOOH BE?
Хариулах202.131.250.130
Вакцин орж ирэхийг гацааж, вакцинжуулалтыг саатуулж гутаагаагүй бол энэ хуулийг аль эрт цуцлах байсан шүү дээ, Гацааж саатуулсанаас болж Олон Монголчуудыг амь нас, эрүүл мэндээр хохироосны хариуцлагаа хүлээх цаг ирнэ шүү
Хариулах