Дохионы хэлмэрчтэй BTS хамтлагийн тоглолт

Х.Есү
2022/03/21

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг удаан хугацааны дараа тоглолтоо хийсэн билээ. 

Тэд гуравдугаар сарын 10-13-ны хооронд Сөүл хотын Жамшил дүүргийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд тоглогдсон юм. 

Гурван өдрийн турш үргэлжилсэн "PERMISSION TO DANCE ON STAGE" Сөүл дэх тоглолтыг нийт 2,45 сая үзэгч үзжээ. Уг тоглолтын давуу тал нь цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс очиж үзэхээс гадна, онлайнаар шууд дамжуулан үзэх боломжтой байсан юм. 

1,4 сая нь глобал театрт үзсэн үзэгчид бөгөөд глобал театр лайвын дээд рекордыг тогтоожээ. Үлдсэн 1,02 сая нь онлайн стрийминг үзэгчид, 45,000 оффлайн үзэгчид гэсэн тоон үзүүлэлт гaрсан байна.

Гол зүйл нь BTS хамтлаг өөрсдийн тоглолт болгон дээрээ сонсголын бэрхшээлтэй фэнүүддээ зориулан дохионы хэлчмэрч ажиллуулдаг. Дохионы хэлмэрч бүх л тоглолтын турш фэнүүдэд нь дууны утгыг тайлбарлаж өгч байв. 




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.