Монгол банкнаас долларын ханш өссөн талаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өслөө.
Монголбанк шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагад хэмнэж болох хэрэглээг танах санал тавина. Экспортыг дэмжиж байж тодорхой валютын нөөцтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг зэх зээлд хүргэхээр арга хэмжээг авах хэрэгтэй.
Өнөөдөр валютын дуудлага худалдаа болсон. Үүгээр харилцааны банкнуудад валют нийлүүлдэг. Зайлшгүй хэрэгцээтэй зүйлсэд зарцуулахыг банкнуудад сануулж байгаа.
Өнөөдрийн Монголбанкны зарласан ханш 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байгаа юм.
Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан юм. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт вальютын нөөц 3,2 тэрбум ам.доллар байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.54
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.90.24
Хамаг байгаагаа зарлах хэрэгтэй юм уу? Иргэд нь тэрийг нь нэг бүрчлэн тоолоод, заргалдаад, тэнэг юм
Хариулах