Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй гарааш, контейнер буулгах ажил эхэлжээ

2022/03/22
Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй гарааш, контейнер буулгах ажил өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараажуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт өнөөдрөөс эхэлж байна.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 гарааш, контейнерийг буулгаж, уг байршил дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлуудыг үе шаттай хийж эхлэх юм байна.






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.251.98
    2022/03/24

    Наад хүмүүс чинь зарж байсан гараж худалдаж авсан байгаа даа Ядарсан иргэдээ л дээрэлхэх юм ядахдаа нөхөн олговор олгож болдоггүй юм уу Энэ МАН арай л дэндүү байна

    Хариулах
  • 213.87.138.54
    2022/03/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах