Хятадад осолдсон онгоцны талаар Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв

Х.Есү
2022/03/23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.

Цахилгаан утсанд:

“БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

China Eastern Airlines компанийн 133 зорчигчтой Boeing 737 нисэх онгоц өчигдөр Хятадын Гуаньши мужийн нутагт осолдсон харамсалтай явдал болсон тухай тус улсын төв телевизийн суваг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.191
    2022/03/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.131.248.206
    2022/03/23

    Яах вэ, яахав хөөрхий .

    Хариулах
  • 59.153.115.80
    2022/03/23

    Hunii yos gej haana ch heregjdeg bichigdeegui huuly bas bna bn

    Хариулах
  • 139.5.218.248
    2022/03/23

    за хүрэлсүх ерөнхийлөгч болио онгоц унаж л байдаг сүйрч байдаг энэ бол нээх доошоо орох ажил биш байхаа

    Хариулах