Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олларын ханшийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Тансаг зэрэглэлийн импортыг хязгаарлана, долларын ханшийг 3000 төгрөгөөс дээш гаргахгүй, төгрөгийн хадгаламжаа доллар руу хөврүүлэхийг дэмжихгүй, хязгаарлана" гэж мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл түүний ярьсаныг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Нэг доллар 3000 хүрлээ. Төгрөгийн ханшны уналтыг зогсоохын тулд Монголбанкнаас хязгаарлана, барина, дэмжихгүй, зэрэг арга хэмжээ авна гэнэ. Ямар ч үр дүнгүй. Доллар, иен, евро хайсан хүмүүс улам л ихсэнэ. Уг нь эдийн засгийн онолд ийм үед ямар арга хэмжээ авахыг нь маш тодорхой заачихсан байдаг л юм. Хэд ч хэлэх вэ дээ. Муйхарлаад л байх юм" гэжээ.
Мөн хэвлэлийнхэнд өгсөн яриандаа
“Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр хязгаарлалттай. Энэ нь 3-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомстол үүсгэх эрсдэл бий болгож байна.
2021 оны сүүлээр мөнгөний бодлогын хэлэлцэж байхад өөрчлөлт оруулаач, бодлогын хүүгээ нэмээч гэдэг хүсэлт тавьж байгаад үгүй гэсээр байгаад валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон байна.
Энэ асуудлыг хэлэлцэж Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн байдлыг бодитоор ярилцмаар байна. Мэдсэн ч чимээгүй байгаад байдаг. Ийм байсаар эдийн засаг унаж дууслаа.
Эргээд чимээгүй байсныхаа төлөө УИХ-ын гишүүд бид хариуцлага хүлээнэ шүү.
Анх Б.Лхагвасүрэнг томилогдож байхад би ганцаараа эсэргүүцэж байсан. Энэ ажлыг хийж чадахгүй гэж хэлсэн. Эцэст нь улс орны эдийн засаг юунд хүргэж байгааг харж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.191
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах