Малчдыг хоршоолж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад АХБ-ны зээлийг зарцуулна

2022/03/23

Манай улс бэлчээрийн даацгүй болтлоо мал сүргээ өсгөсөн ч нийт хүн амын талаас их хувь нь ядуу амьдарч байгаа. Шалтгаан нь мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүйтэй холбоотой.

Дээрх асуудлын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг эхний ээлжинд Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл өдгөө УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэж байна.

Энэ үеэр “Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын зээл авч, малчдад малын хашаа, худаг гаргахад дэмжлэг үзүүлэх гэж байна” гэх мэдээлэл гарч, нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тухайн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулахад, 

“Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ба уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг бий болгоход чиглэх юм.  Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулах, 11 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтэгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зарцуулахаар төлөвлөсөн” гэдэг мэдээлэл өглөө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.191
    2022/03/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах