Б.Жавхлан: "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн олборлолтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

2022/03/23

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан: "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн олборлолтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ. Экспорт дээр анхаарал тавина. Өнөөдрийг хүртэл хугацаанд Цагаан хад боомтын газарт ковидын асуудал эхлэхэд нийт 12 сая тонн нүүрс овоорсон байсан. 

Одоогийн байдлаар 5,4 сая тонн нүүрс байгаа. Нэг үеэ бодвол хоёр дахин багассан. Хэмжээ багасаад эхэлсэн тул олборлолтоо эхэлж, уртын тээврээ эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт орж ирэх орлого нэмэгдэнэ. Гэхдээ уртын тээвэр эхлүүлснээр боомтын асуудал шийдэгдчихлээ гэсэн үг биш. 

-Үнийн өсөлттэй холбоотой ямар арга хэмжээ авч байна вэ?
-Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. 

Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танаж болох талаар Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. "Ланд круизер-300" машин гарснаас хойш зөвхөн энэ машиныг худалдаж авахад зориулж 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч байх хэрэгтэй" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.10
    2022/03/26

    ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК ГЭЖ НИЙТИЙН ХЯНАЛТГҮЙ ХӨРӨНГӨНӨӨС БӨӨН ЛУЙВАР ХИЙДЭГ ГАЗАР БОЛЖЭЭ. ОЛОН ХҮН ЗҮЙ БУСААР БАЯЖИЖ БАЙГААГ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДСЭН Ч МЭДДЭГГҮЙ ЦАРАЙЛДАГ БОЛОВ УУ

    Хариулах
  • 213.87.150.191
    2022/03/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах