Улсын Их Хуралдааны эхэнд Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль зүй, дотоор хэргийн сайд Х.Нямбаатар: "Хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал энэ тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид төрийн хэд хэдэн хяналт шалгалт давхардаж хийгддэг энэ үйлдлийг таслан зогсооно. ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулах замаар төрийн зарим төлөвлгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсоох хуулийн төслийг оруулж ирсэн."
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: "Ирэх тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байгаа бол ийм богино хугацааны хууль дахин батлах шаардлагагүй гэж үзэж байна. Зарим төрлийн хяналт шалгалтыг үйл ажиллагааг түр зогсооно гэнэ. Яг ямар хяналт шалгалт гэдэг нь тодорхойгүй байна. Үүний оронд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын ёс зүйд анхаармаар байна. Хүнс, эмийн аюулгүй байдал эрсдэлд орно шүү."
УИХ-ын гишүүн Н.Учрал: "Хяналт шалгалт гэдэг бол ард түмнээ эрсдэлээс хамгаалж байгаа үйлдэл. Төлөвлөгөөт шалгалт гэдэг нэрийдлээр хэдэн хувийн аж ахуйн нэгжээ дарамлахаа болих хуулийн төсөл санаачилж байгаа нь зөв. Гэхдээ мэргэжлийн хяналтын одоогийн байцаагч нарт зөвлөн туслалцаа үзүүлэх оюуны чадавхи байхгүй шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.155.146
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.89.99
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭДЭГ ХУУЛИА ЭРГЭН ХАРЖ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧЭЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАРЧИД ЧИНЬ ЭХНЭЭСЭЭ ШОРОНГООС ГАРААД ЗУГТААЖ БАЙНАШТЭЭ
Хариулах