“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь МҮХАҮТ-тай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, МҮХАҮТанхимыг төлөөлж ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичгийг байгуулсанаар талууд эдийн засаг, бизнесийн хууль эрхзүй ба бодлогын өмгөөлөлтэй холбоотой судалгаа явуулах, ЖДҮ-н өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, уулзалт, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, үндэсний томоохон төсөл, хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах, бизнесийн зөвлөхүүдийн чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна