KFC түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчдээ гар хүрч, танхайрчээ

2022/03/28

Гуравдугаар сарын 26-ны өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрчээ.   

Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах "Home plaza" салбарын КFC-н салбараар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлсэн бөгөөд хүүхдүүд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо хэмээн бодсоноос тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утасыг нь шидэж танхайрчээ. 

Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.  

KFC түргэн хоолны газар хоолны чанарын асуудал болоод ажилтнуудын ёс зүйгүй харилцааны тал дээр удаа дараа асуудал үүсгэж, хохирсон иргэд ч цөөнгүй гарч ирсээр байгаа. Гэхдээ уг асуудлууд дарагдаад өнгөрдөг нь хачирхалтай. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.190
    2022/03/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.21.109.56
    2022/03/28

    nohoin. hool. idehee. bolichih

    Хариулах
  • 64.119.19.79
    2022/03/28

    Бид өөрсдөө ийм хог худалдаж авч идэж уухаа л больчих хэрэгтэй. Түргэн хоолноос дэлхий нийтээрээ татгалзах хандлагатай байгаа биз дээ.

    Хариулах