Өнөөдөр өглөө Зүүнбаян -Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд вагон осолдсон талаар ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын дарга М.Энхболд: "2022 оны 3 сарын 27-ны өдөр 19:40 цагийн үед Цогтцэций өртөө дээр сэлгээний буюу аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгнээс нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан. Энэ бол осол биш. Энэ аж ахуйн зориулалттай. Тавантолгой өртөөнөөс зам дагуу аж ахуйн үйл ажиллагаа хийж байсан галт тэрэг сэлгээ хийгдэж байгаад замаас гарсан байна. Яг одоо УБТЗ-аас хамтарсан ажлын хэсгүүд гараад газар дээр нь сэргээн босголтыг хийгээд шалтгаан нөхцлийг тодуулахаар ажиллаж байна."
УБТЗ-ын хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн: "Нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан энэ бол аливаа нэг осол биш. Хууль дүрмийн дагуу гологдол гарсан. Осол гарсан гэдэг нөхцөл бий болоогүй энэ бол гологдол гарсан. Аж ахуйн ажил хийж байх явцад вагон замаас гарсан хэрэг гарсан" гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.72.182
Манай их цуурхагсад (катострофи) сүйрэл гэдэг ангилалд ч оруулж магад.
Хариулах213.87.144.190
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах64.119.20.14
хүн үхээгүй учир осол биш гэсэн үг үү
Хариулах