Шүүгч Б.Мөнхбаяр их хэмжээний өртэй “Кью Эс Си” компанийн дансуудыг чөлөөлжээ

2022/03/29

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаяр Хөгжлийн банкинд 295,7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй “Кью Эс Си” компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансыг битүүмжлэх тухай шүүхийн шийдвэрийг захирамж гаргаж өөрчилж байжээ.

 “Кью Эс Си” компани Худалдаа, хөгжлийн банкинд 12 данстай. Шүүгч Б.Мөнхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шаардлагаар 6 дансных нь мэдээллийг гаргаж өгсөн. Үлдсэн 6 дансных нь мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгөөгүй. Мэдээллийг нь гаргаж өгсөн 6 данс нь гүйлгээ хийдэггүй, хөдөлгөөнгүй “үхмэл” данс байсан байна. 

Улмаар шүүгч Б.Мөнхбаяр “Кью Эс Си” компанийн гомдлоор шүүх хурал хийлгүйгээр өөрийнхөө захирамжийг хүчингүй болгож, тэдгээр дансны битүүмжлэлийг цуцалжээ. “Кью Эс Си” үйлдвэрийн олон мянган ажилчин, ажилтны цалин хөлс саатсан гэж гомдол мэдүүлдэг. Бодит байдал дээр “Кью Эс Си” нь 9 ажилтай, цаасны компани юм. 

Жинхэн эзэн нь Худалдаа, хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой болсон “Кью Эс Си” ХХК Хөгжлийн банкинд 200 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй, мөнгө угаасан хэрэгт эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа юм.

Шүүхийн Сахилгын хорооны 2 дугаар сарын 15-ны хурлаар Нийслэлийн прокурорын газрын хүсэлтээр шүүгч Б.Мөнхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж, шүүгчдэд авилга өгсөн, биеэ үнэлэгчдийг зуучилсан гэх өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахууль авсан үйлдэлдээ шийтгэл хүлээжээ. Б.Баасанцогтоос шүүгч Б.Мөнхбаярт шилжүүлсэн 5 сая төгрөгийн баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.145
    2022/03/30

    зайлуулаач дээ хуульч нар зөндөө байна

    Хариулах
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.115
    2022/03/30

    yanaa ene dhuugchig shalgaachee

    Хариулах