Ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогчид нь хүчирхийлэгчийн үйлдлийг зөвшөөрөөгүйн улмаас ажлаасаа халагдах, албан тушаал буурах тохиолдол их байна. Тэдгээрийн дотроос ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хоёр тохиолдлыг хүргэе.
... сургуулийн захирал А намайг өрөөндөө ажлаа хийж байхад орж ирээд хажуу өрөө онгойлгуулж, намайг "ороод ир" гэсэн. Намайг ортол "би чамайг дэмжиж ажилладаг, одоо надтай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрчих юм бол чамайг янз бүрээр оролдохгүй мөрөөрөө ажлаа хийнэ биз" гэж дарамталсан.
Үүнээс хойш ажил тарсны дараа надруу гар утсаараа хэд хэдэн удаа залгаж "дуудсан газар ирээрэй" гэж давхар биетэй намайг байнгын сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Саналыг нь хүлээж аваагүй учир намайг өвчтэй байх хугацаанд албан тушаалыг маань бууруулж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулахаар ажлын байрыг сольсон.
Дээрх хоёр тохиолдол дээр дурдагдаж буй захирал А нь нэг хүн бөгөөд энэ мэтээр бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь тогтоогдож, ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэггүй, хяналт тавьдаггүй зэргээс энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд буурахгүй байна. Түүнчлэн хүчирхийлэл үйлдсэн хүн нь хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа талаар талаар ХЭҮК-ын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд дурджээ.
2021 оны Долоодугаар сард батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох болон ажилтны чиг үүрэгт бэлгийн дарамт үзүүлэхтэй холбоотой тодорхой хориглосон зүйл, заалт зааж өгсөн байдаг.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх
5.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:
5.1.1.үл ялгаварлан гадуурхах;
5.1.2.хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах;
5.1.3.дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох;
5.1.4.албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох;
5.1.5.барьцаа хэрэглэхгүй байх;
5.1.6.эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах;
5.1.7.шударга бус үйлдлийг хориглох;
5.1.8.нийгмийн түншлэлийг хангах;
5.1.9.хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах. гэж заасан байдаг.
Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл 20
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.90
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах122.201.22.91
Гаалын дарга асралтуу
Хариулах64.119.26.186
Тэнэг сда вэ сургуулийн захирал гэж байгаа биз дээ