"Эрдэнэс Тавантолгой" ХК ТУЗ-ын гишүүддээ тогтоосон цалингаас 32,8 сая төгрөг илүү олгожээ

Т.Отгонсувд
2022/05/23

"Эрдэнэс Тавантолгой" ХК ТУЗ-ын таван гишүүндээ тогтоосон цалингаас 32,8 сая төгрөг илүү тооцож олгожээ.

Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ журмын дагуу "Эрдэнэс ТавантолгойХК-ны 2021 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар шалгалт хийсэн байна. 

Тус шалгалтаар Төлөөлөн Удирдах Зөвлөл дэх төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч таван гишүүнд цалин хөлсний хэмжээг тогтоосон хязгаараас 32.8 сая төгрөгөөр илүү тооцож олгосон зөрчил илэрчээ.

Энэ нь Засгийн газрын 2016 оны 80-дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 3.7-д заасны дагуу "Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Үндэсний аудитын газраас тус компанийн цалинг илүү тооцож олгосон болон өмнөх аудитын шаардлагуудыг биелүүлээгүй ажилтанд холбогдох арга хэмжээг авах, алдаа зөрчлийг 2022.09.30-ны өдрөөс өмнө залруулга шаардлага тавьсан байна. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.200
    2022/05/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.109.62
    2022/05/23

    Iluu baigaag medseer baij a San etgeeduudeer butsaaj tuluuleed ajlaas eerchleh ni surgamjtai bus uu

    Хариулах