Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдсан хэрэгтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлчдээс уучлал гуйжээ.
Тэрбээр "Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.
Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна.
Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.
Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.
ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.94
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах202.21.107.105
Цагдаа ч яахав дээ дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж л муйхарлаж байхгүй юу. Харин сэтгүүлч нь энд зураг авхуулахгүй гэхээр нь больчихож болоогүй л юм байх даа. Та нараас айхгүй гэсэн маягтай л зураг аваад байсан бололтой, бие биенийгээ ойлгодоггүй адилхан боловсролгүй нөхдүүд. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг даа.....
Хариулах202.126.88.71
За больж үз.цагдаагаа өмөөрөхгүй юу гээд пялдагадаад байгаа юм.нийгэмд хэв хэв журамгүй байх гэж дураараа дургидаг явдлыг зогсоох ёстой.юу гэж ажил хийж байхад саад хийж далдгасан юм.ер нь Монголд дур зоригоороо байх явдал газар авсан байна.нянбаатар чи албан хаагчидаа хамгаалахгүй пялдага зан гаргаад монголын замбараагүй байдлыг өөгшүүлэх больж ажлаа хийгээч
Хариулах203.91.115.44
Эмэгтэй хүн хүчтэй унаж байхад хараа л кармандаа гараа хийчээ л зогсож байдаг. Цагдаа ингэж хамгаалдаг юум уу. Хэнийг юуг...?
Хариулах