Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед халдсан хэрэгт Цагдаагийн ерөнхий газар хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:
"Уржигдар ХУД-ийн 11-р хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үед болсон үйл явдалтай холбоотойгоор та бүхнээс ирүүлсэн шаардлага, иргэнээс гаргасан гомдол, мөн ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн хүрээнд ЦЕГ-аас албаны шалгалт явууллаа. Мөн сэтгүүлч н.Гэрэлмаагаас ирүүлсэн гомдлын дагуу өчигдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Албаны шалгалтын үед цагдаагийн алба хаагч сэтгүүлч зураглаачийн биед халдсан, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож, гэм буруутай нь тогтоогдож байна. Цагдаагийн алба хаагч биед халдсан асуудалд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүгдээс уучлалт хүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.47
Дарга нар нь өөрсдөө ингээд мултраад үлдэх юмаа. 20% хасна гэнүү энэ тэдэнд юуч биш шүү дэ.
Хариулах64.119.20.200
албан тушаал бууруулж, цалингийн хувиар арга хэмжээ авлаа гээд өөрчлөлт гарахгүй дээ. Сэтгэлгээний том өөрчлөлт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил өнгөрч байхад сэтгэлгээний өчүүхэн ч өөрчлөлт гарахгүй байна даа
Хариулах213.87.129.94
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах139.5.219.122
Наад Баянбямба гээд нөхөр чинь угаасаа бүтэхгүй гар ш дээ. Аймаар дээрэлхүү, өргөдөл өчнөөн өгөөд шалгадаггүй хүн.
Хариулах202.9.47.36
Хууль журмын дагуу ажилласан бол цагдаагийн албан хаагч өөрийн эрхээ хамгаалж шүүхэд хандах хэрэгтэй
Хариулах202.21.107.105
Цагдаа ч яахав дээ дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж л муйхарлаж байхгүй юу. Харин сэтгүүлч маань жаахан наанатай цаанатай хандахгүй дээ. Зураг авч, бичлэг хийж болохгүй л гэсэн бол цагдаагийн шаардлагыг хүлээгээд авч болно шүү дээ. Та нар яадаг юм гэсэн аятай харьцаад байж болохгүй л дээ. Бүгд л адилхан ажлаа хийж яваа хүмүүс.
Хариулах202.126.89.51
Сда яахаараа сэтгүүлч зүгээр өнгөрөөд хамгийн бага албан тушаалтан нь чөлөөлөгддөг юм бэ? Чөлөөлбөл энэ дарга нараа нийтээр нь чөлөөлөөч.
Хариулах112.72.15.78
Ер нь албан үүргээ гүйцэтгэж яваа албадын өмнүүр орж, саад учруулах гэж оролдсон бол бас тэдний буруу шүү дээ. Сэтгүүлчид бусдын ажил үүрэг гүйцэтгэх явцад, дарамталдаг, шантаачилдаг ил тод үйл ажиллагаа явуулж байгаа нэрийн шүүгч, цагдаа, хүчний байгуулгынхан биш баймаар юм.
Хариулах