Согтуу үедээ жолоо барьж, явган зорчигчийг мөргөн амь насанд нь халджээ

2022/06/13

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 12-ны 13.00 цагийн орчимд Б хэмээх жолоочтой Кантер маркын автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөжээ.

Ослын улмаас явган зорчигчийн амь нас хохирсон байна.Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллагаас явуулж буй бөгөөд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн болон бусдын амь нас,  эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан хэрэг гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас сануулж, согтуу үедээ жолоо барихгүй байхыг анхааруулав.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.78
    2022/06/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах