Уяачид морьтой жагсана

2022/06/13

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос наадамд зөвхөн монгол адуу уралдуулах хууль батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр шаарлагынхаа хариуг шаардан мөн жагсах аж. 

Тэдний зүгээс, Үндэсний их наадамд зургаан насны зөвхөн монгол морь уралдуулах хууль батлах саналыг хүргүүлсэн ч төрийн бодлого нэг чигт байхгүйгээс уяачид бид хохирч байна. Ерөнхийлөгч монгол морьдоо л оролцуулах саналаа илэрхийлсэн ч Хууль зүйн сайд үүнийг нь дэмжихгүй байгаа бололтой. Мөн гадаадаас импортоор адуу оруулж ирэхийг хориглох, монгол адууны сэлдийг тайрч буй асуудлыг анхааралдаа авахыг хүслээ

Уячдын тавьж буй шаардлага:

Ерөнхийлөгчид өргөх бичигт

  • “Монгол наадам, монгол адуу” тайван жагсаалд оролцогчдыг биечлэн хүлээн авч уулзах
  • УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбарлах
  • ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг албан ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжилж өгөх
  • Үндэсний их баяр наадмаас өмнө үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргах
  • Гадаад улсаас орж ирж буй үржүүлгийн адууг морин тойруулга баригдах хүртэлх хугацаагаар хориглуулах чиглэлийг ХХААХҮЯ-д гаргах
  • Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох

УИХ-ын даргад тавьж буй шаардлагад

  • 2020 оны сонгуулиар төрийн наадамд монгол зургаан насны морь уралдана, эрлийз морины уралдаан гэж байхгүй гэж хэлж байсан. Үүнийг ажил хэрэг болгох
  • ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг хүлээж авах
  • Гадаад улсаас импортын адуу оруулж ирэхийг хориглох
  • Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох

Засгийн газарт тавьж буй шаардлагад

  • Монгол адуугаа хамгаалдаг, монгол морь уралддаг хуулийг өргөн барих
  • ХЗДХ-ийн сайдынхаа өргөн барьсан хуулийг Ерөнхий сайд нь анхааралдаа авч, эргэж харах
  • Морьтой жагсагчид шаардлагын хариуг өгөх хүртэл жагсана гэдгээ мэдэгдлээ. 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.78
    2022/06/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.187
    2022/06/13

    Дэлхийн морин тойруулгын уралдаанууд монголд болдог болохын төлөө ажиллая.Тэр нь спортын болоод бизнес чиглэлээр.Монгол төрийн наадамдаа монгол млрьдоо уралдуулья

    Хариулах
  • 64.119.22.44
    2022/06/13

    талбай дүүрэн морины баас болгочихоод цэвэрлэхгүй ажил удаад тэнэгүүд

    Хариулах