Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 7100 гаруй ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ

2022/06/13

Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. 

Тус хурлаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А-346 тоот тушаалаар нийт ажилчдын үндсэн цалинг 6-р сарын нэгний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэх шийдвэр гарсан аж.  

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжих хамтын гэрээний дагуу ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр ийнхүү ажилчдынхаа цалинг нэмсэн байна.

Эх суравлж: А.Бямбамаа "Эрдэнэт долгион" 107.1- уурхайчдын радио  

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.93
    2022/06/15

    Улсын үйлдвэрийн хөрөнгөнөөс ажилчид даа долоолгож. захирал дарга нар нь ашиг нэрийн дор хэдэн зуун сая тэрбумаар нь идэж байгааг нь мэдсээр байж цагдаа авилгал шалгахгүй байгаа нь ноцтой шүү

    Хариулах
  • 213.87.154.78
    2022/06/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.22.44
    2022/06/14

    сайхан юмаа

    Хариулах
  • 192.82.65.47
    2022/06/13

    Эрдэнэт үйлдвэрт ажилд ороё гэвэл авилгал хэд байх болоо мэдэх хүн байнуу

    Хариулах
    • 202.126.88.166
      2022/06/19

      20 сая