Өнгөрсөн жил Монголын ард түмэн Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ойн баяр наадмаа цар тахалын улмаас хийж чадалгүй өнжсөн. Наадмын бөхийн барилдаан болоогүй ч хүй долоон худагт 512 бөх барилдсан томоохон барилдаан болсон.
Уг барилдаан цол олгохгүй гэж байсан ч ард түмэн цол олгуулах хүсэлтэй байв. Үүнийг харгалзан үзэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд тус барилдаанд цол олгох хуулийн төсөл санаачлан, өргөн барьсан бөгөөд тус барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохоор болжээ.
Ийнхүү:
Улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан,
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд,
Улсын начин Ч.Батчулуун, Аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар улсын заан,
Аймгийн арслан Ц.Адъяа, Аймгийн заан Э.Энх-Амгалан улсын харцага,
Аймгийн арслан Э.Мөнхбаатар, Э.Нямаа, Д.Төрболд,
Аймгийн заан Э.Мөнхжаргал нар улсын начин цол нөхөж авахаар боллоо.
Б.Билэгсайхан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.102
za za ter jiliin Gonchigdorjiin huvilbar bn, Batulziid bayr hurgie!
Хариулах103.212.117.70
Завхарсан буруу шийдвэр.
Хариулах213.87.155.250
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах