3x3 сагсан бөмбөгийн ДАШТ Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Манай орны хувьд хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдэж, харин эмэгтэй шигшээ баг Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөх аж.
2018 онд анх удаа ДАШТ-д оролцож, удаах өрсөлдөөнд чансаагаараа шалгарсан манай багийн хувьд энэ оны хамгийн том амжилт нь Филиппиний нийслэл Манилад дунд насны Сансар MMC Энержи баг 3-р байр эзэлсэн явдал юм.
Манай эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Тайваний эсрэг зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00:00 цагаас хийх бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд зургаадугаар сарын 22-нд 23:30 цагаас зохион байгуулагч орны эсрэг тоглох аж.
Эрэгтэй шигшээ багын бүрэлдэхүүн:
1. Д.Дэлгэрням
2. Э.Дөлгөөн
3. А.Ананд
4. О.Энхбаатар
5. Ц.Отгонжаргал
6. Г.Ган-Эрдэнэ
Эмэгтэй шигшээ багын бүрэлдэхүүн:
1. Б.Болор-Эрдэнэ
2. Э.Чимэддолгор
3. О.Хулан
4. М.Цэрэнлхам
5. Г.Минжин
6. Б.Ариунцэцэг
Багийн арын албанд МУГД С.Тулга, Канадын мэргэжилтэн Стив Сэр, багийн эмчээр Б.Тэлмэн, багийн менежерээр Ө.Мөнхчулуун нар ажиллаж байна.
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.45
Ур чадвараа дээшлүүлж чадсануу манайхаан Белгичүүдийг барах уу?
Хариулах213.87.155.113
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах103.57.94.115