"Хүүхэд алга боллоо" хэмээн худал дуудлага өгсөн иргэнийг 50,000 төгрөгөөр торгожээ

2022/06/21

Өчигдөр цахим орчинд Хүүхэд алга боллоо гэх мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэл худал мэдээлэл байжээ. 

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 20-нд иргэн Э "Хүүхэд алга боллоо" гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.106
    2022/06/22

    Бага торгожээ. 5 сая хүргэх хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 202.179.25.45
    2022/06/22

    Торгууль бага байна. Ийм дуудлага тасрахгүй юм байна даа.

    Хариулах
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах