Өнөөдөр Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар болон Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн нар хамтран хурдан морь унаач хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү:
"Он гарсаар Хурдан морины уралдаанч хүүхдийн 82 уралдаан бүртгэгдсэн. Үүнээс 3816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон. Уралдааны явцад есөн хүүхэд унаж бэртэн, нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн.
Мөн бүртгэлгүй уул овооны тахилга, хурдан морины уралдаан зохион байгуулагдах зүйлүүд гарсаар байна. Тиймд МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГБХЗХГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хурдан морины уралдаан сунгааны үйл ажиллагааг хяналтанд оруулж, зохион байгуулах хэрэгцээтэй байна. Учир нь бүртгэлтэй уралдаанд хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл бага, харин бүртгэлтгүй уралдаанд хүүхэд унаж гэмтэх нь илүү өндөр байна.
Дээр нь хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүй уралдуулах тохиолдол гарч байгаа. Иймд аймаг нийслэлийн засаг дарга нарт хүлээсэн чиг үүргийнхээ дагуу мөн ГБХЗХГ-ын даргын хүргүүлсэн албан бичгийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажлын хэсгийг томилж, бүртгэсэн уралдаанд хяналт тавьж ажиллахыг уриалж байна.
Эцэслэн хэлэхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулаач ээ! Хурдан морины баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор таны хүүхэд хэн нэгэн уяач хүний хурдан морийг унах гэж байгаа бол үүсэж болох эрсдэлийг тооцож, хурдан морь унуулаарай гэдгийг эцэг эхчүүддээ зөвлөж байна" гэв.
Б. Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.47
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах