Дэлхий ертөнц дээр орших долоон тэрбум хүн дунд хар, шар, бор гээд олон төрлийн хүн байдаг. Тэр дундаа албино хүмүүс цөөн хэдий ч олны дунд гэрэлтэн оршсоор. Цагаан үс, цагаан царайгаараа бусдаас ялгарах тэдний үзэсгэлэнт төрх 20 мянган хүнд нэг л тохионо. Эдгээр хүмүүс Монголд ч бий. Тэр дундаас монголын анхны албино жүжигчин болох мөрөөдөлтэй Ц.Мөнхжаргалтай ярилцаж, түүний үзэл бодол, дотоод ертөнцтэй танилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэдэндоржийн Мөнхжаргал гэдэг. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд амьдардаг, сая арван жилээ төгссөн. СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа.
Саяхан нэг компанийн сурталчилгаанд “албино” хүн тоглосон нь цахим сүлжээнд цацагдаж, нилээдгүй шүүмжлэл, дэмжлэгийг аваад амжсан. Энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байх шиг. Ямар учраас албино хүн төрдөг талаар уншигчиддаа мэдээлэл өгөөч ?
Эцэг эхийн генээс болж албинизм буюу “албино” хүн төрдөг. Мөн меламин гэх будагч бодис дутагдсанаас болдог. Энгийн хүмүүст уг бодис байдаг бол “албино” хүмүүст огт байдаггүй. Тийм болохоор “албино” хүмүүс төрдөг гэж хэлж болно.
Танд ч бас ийм төрлийн дайралт ирж байсан уу ? Ер нь тэдгээр хүмүүсийн талаар юу гэж бодож байна вэ ?
Ямарваа нэгэн асуудлыг дагаад аль аль хандлага нь явж байдаг. Миний хувьд үүнд тэгж их эмзэглээд байдаггүй. Хүмүүс нүүрэн дээр хэлж чаддаггүй хэрнээ сошиалаар хараалын үг хэлэх ч юм уу сөрөг хандлага цацаад байдаг. Хүнийг доромжлох гэж байгаа бол эсвэл өөлж гоочлох гээд байвал сошиалаар хэлж байснаас нүүрэн дээр ирээд хэлчихсэн нь надад хамаагүй дээр санагддаг. Гэхдээ бусдаас өөр, содон байлаа гээд санаа зовж ичих зүйл байхгүй. Хорвоо дээр олон өнгөтэй хүмүүс байх чинь гоё шүү дээ. Хар байгаа юм чинь яагаад цагаан байж болохгүй гэж.
Гадуур явж байхад хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Хөөх ямар сонин юм бэ? Барби шиг юм байна гээд л. Манай ээжийн найзууд хүртэл “Яагаад ингээд барби дагуулаад яваад байгаа юм бол” гэж боддог байснаа намайг том болсны дараа хэлсэн.
Хэзээ “албино” гэдгээ мэдсэн бэ?
Сүүлд мэдсэн. Найзууд маань чи яагаад бусдаас өөр ийм цагаан юм бэ? гэж асуухаар нь би “Мэдэхгүй” гээд л яваад байдаг байлаа. Тэгж хэлээд байх нь надад тухгүй, эвгүй санагдсан болохоор судлаж эхэлсэн. Ингээд 9 юм уу 10-р ангидаа “албино” хүн гэдгээ мэдэж байсан.
Олон нийтэд анх танигдахад хэрхэн хүлээж авсан бэ?
Намайг 6 билүү 7-дугаар ангид байхад найз маань миний зургийг facebook-д оруулсныг нь маш олон хүн үзээд, олон төрлийн сэтгэгдэл бичсэн байсан. Тэр үед хүмүүсийн сөрөг хандлагатайгаас илүү эерэг хандлагатай сэтгэгдэл нь их байсан болохоор хүндээр тусгаж аваагүй. Тухайн үед ойр дотны хүн маань надад “Би чамайг сошиалд зургаа тавьж хэрэггүй гэж хэлсэн биз дээ, чи яах гэж ингэж байгаа юм бэ” гэж хэлэхэд л их хэцүү санагдаж байсан.
Хүмүүс танд ямар нэг хоч өгч байсан уу?
Найзууд маань намайг тэгж хочлоод байдаггүй. Гэрийхэн болон ангийхан “цагаанаа” гэж дууддаг. Өөрөөр ямар нэгэн хоч өгч байгаагүй. Миний цэцэрлэг болон арван жилийн найзууд маань маш мундаг хүүхдүүд. Намайг аль ч талаар маань дэмжиж тусалдаг. Та нартаа намайг гадуурхдаггүй, үргэлж тусалдагт үнэхээр их баярладаг шүү.
20 жилийн дараах өөрийгөө төсөөлбөл
Дэлхийд гарчихсан байгаасай. Дэлхийд гарсан “албино” маш цөөхөн байдаг. Тэр дундаа Ази “албино” бүр цөөн учраас дэлхийд л танигдсан жүжигчин болмоор байна.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Уншигчдадаа хандаж хэлэх үг байна уу?
Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Мэдэхгүй зүйлийнхээ талаар мэддэг юм шиг битгий бичээрэй. Эерэг байгаарай. Мөн зарим “албино” хүмүүсийн маань эцэг эх нь хүмүүсийн хандлагаас болоод үсийг нь будчихсан байх тохиолдол байдаг. Тийм болохоор “албино” хүн төрсөн ч үсийг нь будаж битгий нуухыг оролдож байгаарай гэж хэлмээр байна.
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах77.205.52.11
Bie daasan uzel bodoldoo unench zorison zorilgotoi mundag oxin Ajil uilsed ni amjilt xusie
Хариулах66.181.181.115
Чи чадна, хичээх, зүтгэх л хэрэгтэй, Монголоо алдаршуулаарай
Хариулах43.242.242.138
Монголд ийм хүмүүс олон болоосой
Хариулах