УЕПГ: "Эм Ди Си Пи" компанид эрүүгийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн

2022/07/06

Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг: “Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулахад арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/07/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.76
    2022/07/06

    тэрбум гаран төгрөгөөр үнэлэгдэх мах байгаа ч эзэн олдохгүй байна гэж зурагтаар яриад байсан... тэр их муудсан мах одоо хаана байгаа юм бол... УСТАГАСАН тухай баримт бичлэг гараагүй... бодвол хятадууд бохир худалдаанаасаа ОЛСОН АШГИЙНХ нь багахан хэсэг л байх даа... түүнээс биш монгол хүн ..... магадгүй юм уу??? с.баярцогт банкинд сая доллар хадгалуулсанаа мартчихсан байсан гээд яриад

    Хариулах
  • 202.126.88.127
    2022/07/06

    нөгөа хулгайчууд нь хахууль аваад зүгээр өнгөрөөчихнөө

    Хариулах
  • 202.126.89.235
    2022/07/06

    Женко ч хортоя мах,хиамаар олон жил ард иргэдийг хордуулсан даа олон хавар нэгэндэа гэгчэар юм болсон шүү

    Хариулах