Хилийн боомтын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Баттөр авилга албан тушаалын хэрэгт холбогдсон уу

2022/07/06

МУ-ын ЗГ-аас баримталж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж байгаа. Гашуунсухайт боомтоор урьд нь өдөрт нүүрс тээврийн 50 машин хилээр гарч байсан бол өнөөдөр 500 машин гардаг болжээ. 

Гэвч Гашуунсухайт боомтод нүүрс тээвэр сэргэхэээр дагаад авилга, хээл хахуулийн хэрэг гаардаг жамтай. Ямар сайндаа л УИХ-ын Н.Наранбаатар УИХ-ын чуулган дээр Гашуухсухайтын бузар булайг ярьвал, хүрээний бузар цаашаа гэж яриж байхав дээ. Хамгийн сүүлд л гэхэд аргаа барсан тээвэрчид Хилийн боомтын үндэсний нарийн бичгийн дарга Д.Баттөрийг шалгуулахаар УЕП-т ханджээ. 

Энэ дарга нь гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт оролцох АНН-ийн машин жолоочийг комьпютерийн программд сэмхэн нэмж оруулдаг байсан бололтой. Үүнийнхээ хариуд их хэмжээний авилгыг ямар нэг аргаар авсан байж болзошүй гэж тээвэрчид хардаж байгаа юм байна. 

Учир нь бусад тээвэрчдийн машинуудыг огт оруулах боломжгүй гэж мэдэгдэж байх үедээ ийнхүү нэр бүхий компани жолооч машинуудыг нэмж бүртгэн тээвэрт оруулсан гэнэ. Энэ хувилдаанд хилийн боомтын үндэсний зөвлөлийн бусад дарга нар, тэрдундаа улс төрд нөлөө бүхий хүмүүс оролцсон уу, монгол улсын хилийн боомтуудыг бүхэлд нь хариуцдаг, сангийн сайд Б.Жавхлан мэдэж байсан уу гэдгийг тодруулж, мухарлах ажил хуулийнханы өмнө тулгарчээ. Нүүрс экспортын голлох боомт болох Гашуунсухайт боомтын дарга нар нүүрс хулгайлж зарахаас эхлээд авилга хахууль авсан шуугиан хэвлэлээр байнга гардаг ч хэргийн эзэд хуулийн хараанаас мултрахдаа гаргууд байдаг. Энэ удаа хуулийн байгууллага тэдэнд хариуцлага тооцох эсэхийг харах л үлдлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.89
    2022/07/07

    iim alban tushaald zugeer suuh teneg bn uu?

    Хариулах
  • 213.87.89.19
    2022/07/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах