ТОДРУУЛГА: "TV24"-ын захирал: "Та нар шүүх цагдаагаар нь явбал явахгүй юу, шоронд нь орсон ч яах вэ" гэсэн

2022/07/07

“OI Entertainment”-ын “Гайхамшигт ертөнц” киног TV24 телевиз хууль бусаар эфирээр удаа дараа цацаж оюуны өмчийн хулгай хийснийг өөрсдийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн. Энэ асуудалай холбоотойгоор “OI Entertainment”-ын ерөнхий найруулагч Р.Эрхэмбүрэнгээс тодрууллаа.

"OI Entertainment” ерөнхий найруулагч Р.Эрхэмбүрэн :

ТВ24 телевиз хэдэн удаагийн давтамжтай эфирт цацсан бэ? Танай зүгээс тухайн телевизтэй холбогдсон уу?

- “Гайхамшигт ертөнц” кино маань бүх IPTV гээр гарч байгаа кино. Тэгсэн нэг хүн өөрийн YouTube сувагтаа байршуулсан байсан л даа. Харин ТВ24 телевизийн эфирийн найруулагч нь гэрийнхэнтэйгээ үзэхэд гоё санагдахаар нь татаж аваад эфирээр цацчихсан гэсэн зүйлийг ярьж байна лээ. Түүнийг нь захиралд нь мэдэгдэж уулзахад "Та нар шүүх цагдаагаар нь явбал явахгүй юу, шорон оронд нь орсон ч яахав" гэж байна лээ. Бид өөрсдөө уран бүтээлийн ажилтай байгаа учир гарсаныг нь үзээгүй ч маш олон хүн манай хуудас руу чат бичиж мэдэгдсэн л дээ. Манайхаас телевиз дээр нь очиж яагаад зөвшөөрөлгүй гаргаж байгаа юм бэ гэж асууж шаардлага тавих гэж л очсон. “Тэртээ тэргүй сошиал дээр цацагдчихсан байхад юун сүртэй юм Ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн хандлагаар хандсан. Бид бас ашгаа олох гэж кино театруудаар гаргачихаад IPTV гаргаж борлуулж байгаа үед нь ийм юм боллоо. Үүний дагуу хуулийн байгууллагуудад хандаад өргөдөл өгсөн.

Найруулагч хүний хувьд энэ оюуны өмчийн хулгайг хэрхэн хүлээж авдаг вэ? Иймэрхүү зүйлс танай уран бүтээлүүд дээр ер нь хэр их гарч байна?

- Манай өмнөх уран бүтээлүүдэд нэг ч тийм зүйл байгаагүй. Бусад телевизүүдтэй бид бүгд хамтарч ажилладаг харилцаатай байдаг. Тв24 гэдэг телевиз байдаг үгүйг нь ч мэдэхгүй байж байгаад сая гэнэт л мэдлээ. Бидний ашгаа олох гэж яваа бүтээлийг хулгайлж гаргаад өөрсдийнхөө хандалтыг өсгөнө гэдэг энэ бол оюуны өмчийн хулгайн нэг том хэлбэр, байж боломгүй асуудал л даа. Мөн манай гайхамшигт ертөнц кино өмнө нь торгуульд орж байсан. Эсэргээрээ өнөөдөр манайх ийм асуудалд ороход хэн нь ч авч хэлэлцэхгүй байгаа нь хэтэрхий нэг талаа барьсан зүйл. Оюуны өмчөө хамгаалж байгаа байгууллагуудын аль нь ч ажлаа хийхгүй байна. Өнөөдөр өргөдөл гомдол гаргаад явахад хэн нь ч тоохгүй байх жишээтэй. Ядаж олох байсан мөнгийг нь ТВ24 телевизээс гаргуулж авах ёстой байхаа л гэсэн байр суурьтай байна.

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.141
    2022/07/10

    Кино мөнгөөрөө аваад үзэж чадахгүй гуйлагчин юм бол ТВ нтр нээж яахну дээ, бас хулгайгаар олж авсан тв юу

    Хариулах
  • 192.82.77.3
    2022/07/09

    mongol kino uzhees unendee shantarch bn hairan mungu tsag zav

    Хариулах
  • 192.82.77.3
    2022/07/09

    uran buteelchid geed bgaa yumnuud ni gadnii kino huulahaa l bolchih joohon sanaa avah btal ter chigeer ni shaahiin

    Хариулах
  • 213.87.145.229
    2022/07/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.75
    2022/07/07

    Uran buteelchid n oyun uhaan, huch hudulmur, tsag hugatsaa ,mungu tugrug geed buh zuilee zoriulan hiisen bhad yagad ingej hunii hudulmuriig uneguiduulj hariutslagagui muuhai uildel gargadag yum tegj bolohgui sh dee yagad iim zawaan baidgiim be manaihan

    Хариулах
  • 78.34.142.132
    2022/07/07

    Mongoliin Kino gej ymar ym baidag bugd kinon dandaa solongos kinog huulsan neg bol buun alaan hydan hog

    Хариулах
    • 192.82.69.155
      2022/07/10

      Монгол кино битгий үз тэр америк киногоо үзээд Монгол кино ийм тийм гэж хуцаад байлгүй хол амьдарчих

    • 202.126.89.147
      2022/07/09

      Daldaraachee chi

  • 43.242.242.138
    2022/07/07

    Хэн ийм хог үздэг байнаа.

    Хариулах
    • 43.228.131.211
      2022/07/10

      oligtoi kino hiitsen yumshig oorsdo youtubees aldchaad heden k avchih sanaatai l guigeed baihimdaa

    • 192.82.69.155
      2022/07/10

      Үздэггүй байтлаа тв тэйгээ нийлээд хулгайлаад үзэхүү