Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол усны түвшин нэмэгдэж, иргэд осолдох тохиолдол ихсэх болов. Тодруулбал, Өчигдөр Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын усанд 16 настай хүү живж, амиа алджээ.
Онцгой байдлын газар 13:55 цагт усанд гурван хүүхэд орж байгаад нэг нь хөл алдан живсэн гэсэн дуудлага ирсэн байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат 16 настай хүүгийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иргэд та бүхнийг гол усны болзошгүй аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.229
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.178.95
Яг өөрөө живсэн эсвэл 2 найз нь живүүлж алсан эсэхийг сайн шалгаарай
Хариулах