1990-ээд оны дунд үеэс эхлэн “Зургаан залуу заан” хэмээх ид хав, эр бяраа гайхуулсан залуус торгон ногоон дэвжээнээ үзэгчдийн цэнгэлийн манлай болж байлаа. Харин 2022 онд ид ирэн дээрээ яваа “Харцага” цолтонууд үзэгчдийг баясгаж байна.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий
Ховдын холбоотой хоёр харцагын нэг түүнийг үзэгч түмэн энэ жилийн түрүү бөх хэмээн таамаг дэвшүүлээд байгаа. 2016 онд улсын харцага цолондоо хүрсэн тэрбээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд цолондоо дүүрэн сайхан барилдсан. Цолоо ахиулах цаг нь ч болсон гэж ард түмэн хүлээж буй. Үүнийгээ ч батлаж өнгөрсөн намар хүй долоо худагт болсон чансаа өндөр 512 бөхийн барилдааны магнай болж түрүүлсэн. Бат-Өлзий харцагын хувьд 2021-2022 оны улирлын заалны 16 барилдаанд зодоглож, нийт 5 түрүү, 1 үзүүр, 4 удаа их шөвөгт үлдсэн амжилттай улсын цолтнуудаа хол тасархай тэргүүлж байгаа. Бэлтгэл ч сайн байгаа харцага энэ 100, 101 жилээр юм дуулгах байхаа.
Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын харцага Оргихын Хангай
Аймгийн арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд том цолтнуудыг шуугиулан хаяж, үзүүр түрүүнд үлдэж байсан. Түүний дараагаар олон ч дэмжигчидтэй болж шинэ улсын цолтны тааварт жил бүр нэрлэгдсэн ч хараахан улсын цолны босго алхаж чадалгүй явсаар 2017 онд начин цолыг алгасаж шууд харцага цолондоо хүрсэн. О.Хангай харцага энэ улирлын барилдаанд нийт 14 барилданд зодоглон 2 түрүүлж, 5 үзүүрлэж, 1 их шөвөгт үлдсэн амжилтаар Ховдын холбоот харцага Б.Бат-Өлзийн араас удаалж байгаа. Заалны барилдааны формтойгоо улсын наадамд барилдвал юм дуулгах нь гарцаагүй.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Монгол Улсын харцага Баярсайханы Орхонбаяр
Тэрээр 1998 онд төрсөн дөнгөж 24 настай залуу харцага. Төрийн наадамд барилдсан хоёр дахь жилдээ л улсны цолны босго алхсан нь түүнийг хэр ирээдүйтэй сайн бөх вэ гэдгийг илтгэнэ. Дараа жил нь цолоо батлаж Өсөх-Идэр чимэг хүртсэн нь цолондоо эзэн болж чадна гэдгээ батлан харуулсан наадам байлаа. Заалны барилдаан нээгээд удалгүй харцага цолоо нөхөн авсан тэрээр энэ улирлын заалны барилдаануудаас нийт 13 барилдаанд зодоглон 2 түрүү, 1 үзүүр, 2 их шөвөг гэсэн амжилтаар улсын цолтны чансаанд дөрөвт эрэмбэлэгдэж байгаа. Б.Орхонбаяр харцагын талаар нэгэн сонирхолтой зүйл байгаа нь түүний амжилтыг “Улсын Аварга С.Мөнхбат”-тай адилтган ард нийт шуугиад байгаа юм. С.Мөнхбат аварга 2009 онд начин, 2010 онд харцага, 2011 онд тэгш ойн жилээр шууд түрүүлэн Аварга цолыг хүртсэн юм. Харин Б.Орхонбаярын хувьд 2019 онд начин, 2020 онд харцага цол хүртсэн учир үзэгч олон 100 жилээр түрүүлж аварга цол авна хэмээгээд байгаа. Үүнээс харахад байг гэх ч газаргүй бололтой. Сэлэнгэ нутгийн зон олон ч Б.Орхонбаяр харцагыг түрүүлээсэй хэмээн харж суух нь ойлгомжтой.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Монгол Улсын харцага Хүрэл-Очирын Гантулга
Авсан цолондоо хангалуун сайхан барилддаг бөхчүүдийн нэг бол яах аргагүй харцага Х.Гантулга. Бяртай харцага 2016 онд одоогийн цолоо хүртсэн. Түүнийг ард олон цолоо ахиулах цаг нь болсон хэмээн энэ жилийн наадмаар түрүүлэх бөхийн тааварт нэрийг нь оруулж байгаа. Ардын төрийн наадмын торгон ногоон дэвжээнээ есөн хөлт цагаан тугаа арвантаа тойроод явахад нь гайхах хүн ховор болов уу. Тэрээр энэ улирлын заалны барилдаануудаас нийт 13 барилдаанд зодоглон 2 түрүү хүртсэн билээ. Өвөрийн хангай нутгаас төрийн наадмын түрүү бөх 14 жилийн дараа тодрох болтугай.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага Батсүхийн Зоригтбаатар
2016 онд цэргийн начин, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн заан цол хүртсэнээсээ ердөө 3 хоногийн дараа аймгийн арслан цол хүртсэн. Хоёр жилийн дараа буюу 2020 оны баяр наадамд шууд зургаа даван улсын цолтны эгнээнд шилжсэн. Иртэй салхитай барилддаг түүний барилдааныг шимтэн үзэх дуртай бөхийн хорхойтнууд түүнд “Цахилгаан” Зоригоо хэмээх хочийн өгөөд байгаа. Нэг салхилаад эхлэвэл түргэн шуурхай барилдаантай түүнийг зогсоох хүн ховор доо. Арван даваатай наадмын түрүү магнай болох чадал чансаа түүнд бий. Арын хангай нутгаас төрсөн зургаа дахь аварга болох болтугай.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол Улсын харцага Баянзулын Цэдэнсодном
Өвөрхангай нутгийнхний хувьд наадамд харах бөхийн тоо нэгээр дуусахгүй ээ. Х.Гантулга харцагаас өөр нэг харах бөх бол мэдээж Б.Цэдэнсодном харцага. 2019 онд төрийн наадамдаа шөвгөрөн улсын цолны босго алхсан бол 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага хэмээх эрхэм хүнтэй цолоо авсан. Цол дагаж бяр гэдгийн ёсоор харцага цолтой барилдсан анхны барилдаандаа торох юмгүй түрүүлэв. Мөн өнгөрөгч гуравдугаар сард болсон улсын начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит барилдаанд түүнийг хазайлгах хүчтэн байсангүй. Ийнхүү тэрээр энэ улирлын заалны 17 барилдаанд барилдан 2 түрүү, 1 их шөвөгт шалгарсан амжилтаар улсын цолтны чансааны тавт эрэмбэлэгдэж байгаа. Бэлтгэл сургуулилт сайтай хий багатай наадамдаа зодоглох юм бол энэ удаад ч түүнийг зогсоох хүчтэн байхгүй байж ч мэднэ. Төрийн наадамдаа 10 даван түрүүлж, “Аварга” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж харцага цолноос түрүүлсэн тав дахь бөх болох болтугай хэмээн ерөөе.
Үүн дээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд хоёр ч нэмэгдэх боломжтой. Бөх сонирхогч ард түмэн эдгээр “Найман харцага” цолтонгоос өндөр амжилт хүлээж байгаа нь дамжиггүй. Харцага цолыг харайдаг цол гэж ч ярьдаг. Тиймээс энэ жилийн баяр наадмын наймын даваанд дөрвөн харцага, цолоо ахиулчихаад зогсож байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч найман залуу харцагадаа түүхт ой давхцсан 100, 101 жилийн ойн наадамд нь амжилт хүсэж, цолоо ахиулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
Б.Билэгсайхан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.105
Даваабаатрыг дурсаачгүй байх юм гөлөг чинь,наадуулийг чинь бодвол бөх шиг бөх шүү
Хариулах43.242.243.239
Наадуул чинь зааландаа л орон гаран барилддаг гарууд, наадамд хол явахгүй
Хариулах77.12.78.234
6 залуу харцага гэж дэ. Бусад залуу харцагууд нь яасан юм бэ? 6 залуу зааны дайнд хүрэх бөхчүүд одоо бол төрөхгүй байх ч үгүй дэ.
Хариулах66.181.161.68
muusain urwagch khalhuud Uvsaas oruulaagui bn shuu. Ufs chini nilenhuidee buhiin ulgii shuu dee
Хариулах66.181.161.144
Niitlel bichsen hun n uvsihshude xD
203.91.115.52
Huts
43.242.243.239
Мээкээ хулхаач болийч
103.161.242.145
Zolboo ?
Хариулах192.82.73.13
Толгойг ийн мартаад байна
Хариулах192.82.73.13
Золбоо энэ хэдээс дутахгүй ш,дээ
Хариулах213.87.149.116
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах64.119.24.97
Zolbpo bgaa blgvv deer
Хариулах103.229.120.184
Хангайгийн хувьд 1 удаа алуурчин Түвшинбаярт, 1 удаа допингчин Цэрэнтогтоход луйвардуулсан байдаг.
Хариулах89.253.80.208
Shaana biz
202.55.188.90
Amjaxgvj de sanaa bagd amjaxgvj
Хариулах