МАН-ын нийт гишүүдийн өмнөөс Японы ард түмэн, гэр бүл, Либерал Ардчилсан намд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Япон улсын 90, 96, 97, 98 дахь Ерөнхий сайд, Либерал Ардчилсан намын гишүүн Абе Шинзо нь ардчилсан сонгуулийн кампанит ажлын үеэр бусдад буудуулан харамсалтайгаар амь насаа алдсанд МАН-ын нийт гишүүдийн өмнөөс Японы ард түмэн, гэр бүл, Либерал Ардчилсан намд гүн эмгэнэл илэрхийлж байна.
МАН-ын хувьд Абе Шинзо улс төрч өөрийн намын дотоод санхүүжилтийг ил тод байлгах шинэчлэлийг хийж чадсан төдийгүй сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг анх удаа нийгэмд ил тод зарлаж шударга, өрсөлдөөнт, ардчилсан сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын институцчлалыг бататгаж Япон улсын улс төрийн тогтолцоонд үнэтэй өвийг үлдээсэн улс төрийн зүтгэлтэн хэмээн хүндэтгэн үздэг.
Монголын ард түмэнд машид элэгтэй улс төрч, хоёр орны харилцаа, найрсаг хамтын ажиллагааг стратегийн түншлэлд аваачсан гавьяа, зүтгэлтэй улс төрч, олон улсад азийн улс төрийн дүр төрхийг үзүүлж чадсан Абе Шинзогийн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.73
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.21.108.22
Сайхан хүн , мундаг улс төрч, зүгээр л нүдний нулимс урсаж байна, би хнийх нь хувьд их олон жил хүндэтгэж байжээ, харамсаад хэлэх үг ч олдохгүй байна
Хариулах