"ТЭЦ-4" ТӨХК-ийн удирдлагууд ажилтныхаа нас барсан хэргийг нуун дарагдуулж байна

2022/08/22

Энэ сарын 19-ний өдөр "ТЭЦ-4" ТӨХК-ийн засварчин Б нь зуурдаар таалал төгсчээ. 

Тодруулбал өнгөрсөн баасан гарагт "ТЭЦ-4" удирдлага, ажилтнууд "Жаргалантийн ам"-д Эрчим хүчний баяр тэмдэглэжээ. Ажлын өдөр, ажлын цагт зохион байгуулагдсан тус арга хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, ажилчдын дунд маргаан, зодоон болсон талаар эх сурвалж мэдээллэв. 

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Харин ажилтан нь нас барсан хэргийг "ТЭЦ-4" ТӨХК-ийн удирдлагууд нуун дарагдуулж байгааг эх сурвалж ярьж байна. Дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад амиа алдсан ажилтаны талаар мэдээллийг үе үеийн удирдлагууд хав дарж нуудгаас тус салбарт ажиллаж байгаа залуусын аюулгүй байдлын асуудал орхигдсоор ирсэн. 

Угтаа бол асуудлыг нуун дарагдуулах бус хүн ёсоор хандаж, дахин амиа алдах хэрэг гарахгүй байхад анхааран ажиллах нь юу юунаас чухал баймаар.

Гэвч нууж өнгөрсөөр байгаа нь хариуцлагын тогтолцоо, гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сул байлгасаар байгаа юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.111
    2022/08/24

    Darga ni gej hentiin hun baidag. Eronhiilogch eronhii saindiin hun geed daam garsan hun baidag geed soshialaar yvaad bsan. Iim garuudiig hariutslagatai ulsiin baiguullagat tavimaargyi bga um. Hariutslga huleehgyi baihaa. Ajilchid ni ami nasaaraa hohirood l uldeh baih.

    Хариулах
  • 213.87.136.198
    2022/08/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.102
    2022/08/23

    Ar geriinx ni gomdol gargadaggvi ymuu Xvnii ami gedeg cnini xymdxan bisn snvv Mongol xvnii ami nas xeden zuun sayar vnelegdex ystoi snvv Delxiid baixgvi uxaan mongol xvd bi snvv

    Хариулах
  • 192.82.64.212
    2022/08/22

    Харамсалтай

    Хариулах
  • 59.153.113.174
    2022/08/22

    Ийм хүмүүст хариуцлага тоочоочээ

    Хариулах