Монголын рок попын ерөнцөнд өнгө нэмж орж ирсэн дуучин бол бидний сайн мэдэх дуучин Үүрээ буюу М.Үүрцайх. Тэрбээр нэгэн цагт дуучин н.Мөнхбаттай дуэт дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай уран бүтээлч.
Тэгвэл удтал нам гүмхэн байсан Үүрээ анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх тоглолтоо энэ сарын 09-ны баасан гарагт "UG palace"-д хийж, фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.
Мэдээж түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн сор болсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барихаар болжээ.
Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхаж түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буйгаа сошиалаар ч зарлаад амжив. Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах159.28.68.243
ЯАСАН ОРОЙ ЭРГЭН ИРДЭГ ЮМ БЭ.
Хариулах