БОАЖЯ-ны нэр бүхий албан хаагчдыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ

2022/09/05

БОАЖЯ-ны  Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн нэр бүхий албан хаагчид, мэргэжилтнүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.

Иймд тухайн асуудалтай холбогдуулан 2022 он гарснаас хойш БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст хийгдсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нэг бүрчлэн эргэн шалгаж, холбогдох этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд заасны дагуу боловсруулж, хянагдаагүй, мөн нийтийн албан тушаалтанд шан харамж, хээл хахууль өгч үнэлгээ батлуулсан нь тогтоогдвол холбогдох этгээдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, мөн хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан зэргийг хүчингүй болгохыг БОАЖЯ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.19
    Өчигдөр

    Энэ яамыг орвонгоор шинэчлэх цаг болсон шүү! Цэвэр хүн нэг ширхэг бхгүй! Хэдэн ярвайсан юм, одоо бүр ардыг загнаж бгаад мөнгө авдаг болсон!!!

    Хариулах
  • 213.87.149.213
    2022/09/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.73.253
    2022/09/05

    Baigal orchnii yamnii buh darga, mergejiltenguud Nuhtiin am, Baga tengert housetai shuu

    Хариулах
  • 66.181.160.12
    2022/09/05

    Зайсангийн бүх газарыг шалга тэнд л но бий

    Хариулах