Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх үүрэг өгөв

Х.Есү
2022/10/04

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
  • Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.170.73
    2022/10/05

    Нийтийн тээврийн хөнгөлөлтийг зогсоо. Бүх хүнийг төлбөртэй явуулдаг болго. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон груддын хүмүүсээс бусдыг нь бүгдийг нь төлбөртэй болгох хэрэгтэй. Өөрсдөө амьдрахын төлөө хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй шүү дээ. Бүх их дээд болон 10 жилийн сургуулиудын тусгай зөвшөөрлийн шаардлагад нь автобустай байхыг шаардах хэрэгтэй. Хичээл эхлэх, тарах цагаар хуваарийн дагуу оюутан, сурагчид нь төлбөргүй яваад бусад үед нийтийн тээврээр мөнгөө төлөөд явдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нийтийн тээвэр чинь дандаа хөнгөлөлттэй зорчигч тээврлэсээр байтал юун хөгжих, юун үйлчилгээ нь сайжрах, дампуураад дууслаа. Гадны бүх сургуулиуд бүгд автобустай, хуваарийн дагуу, тусгай маршрутаар явдаг. өглөө, оройд 2-хон бууда газар дуурэн оюутан, сурагчид автобусанд чихээд суучихсан. Хөгшчүүлтэй суудал булаацалдаад, утсаа маажаад сууж байдаг. Төлбөртэй болчихвол 2 буудал газар алхаж малхаад эрүүл мэндэд нь ч хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • 213.87.139.171
    2022/10/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах