Хэнтий аймагт Говьсүмбэр аймгаас 24 дахин их төсөв хуваарилжээ

2022/10/07

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ -ын чуулганаар хэлэлцлээ. Энэ Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төсвийн төсвөө боловсруулаад байгаа юм. Харин төсвийн зарлага  2.27 их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.47 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.

Энэ төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал аймгуудад хуваарилаагүй, хуучин төслүүдээ дуусгана гэдгийг онцолж байгаа юм. Харин аймгуудад төсөв хэрхэн хуваарилагдсаныг танилцуулбал:

Өнөө жил Хэнтий аймагт хамгийн их буюу 271 тэрбумын төсөв хуваарилжээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 11 тэрбумын төсөв хуваарилсан байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймагт Говьсүмбэр аймгаас 24 дахин их төсөв хуваарилсан нь анхаарал татна. 

Аймгуудын төсөв:

Хэнтий - 271 тэрбум /92 төсөл/ Төв -163 тэрбум/48 төсөл/ Архангай - 107 тэрбум/49төсөл/ Дорнод -92 тэрбум /31 төсөл/ Дархан -90 тэрбум/39 тсөл/ Ховд -86 тэрбум/42 төсөл/ Хөвсгөл- 61 тэрбум /62 төсөл/ Баянхонгор - 57 тэрбум /34 төсөл/ Баян-Өлгий - 56 тэрбум /43 төсөл/ Өвөрхангай- 52 тэрбум/31 төсөл/ Увс - 44 тэрбум /43 төсөл/ Өмнөговь -43 тэрбум/9 төсөл/ Говь-Алтай - 43 тэрбум / 54 төсөл/ Булган - 40 тэрбум/30 төсөл/ Дорноговь -36 тэрбум/13 төсөл/ Сэлэнгэ -34 тэрбум/33 төсөл/ Сүхбаатар - 28 тэрбум/23 төсөл/ Завхан - 24 тэрбум /40 төсөл/ Дундговь - 24 тэрбум /29 төсөл/ Орхон -19 тэрбум /15 тсөл/ Говьсүмбэр -11 тэрбум /9төсөл/

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ийнхүү төсөв өөрсдийн төрсөн нутагтаа  өндөр төсөв хуваарилагддаг жишиг тогтоод удаж байгаагийн  илрэл нь энэ удаагийн төсөвөөс ч мөн харагдаж байна. 

Хэнтий аймаг 2020 оноос хойш буюу 2021 оны төсвийн жилээс эхлээд аймгууд дундаас хамгийн өндөр төсөв хуваарилагдаж байгаа юм. Тодруулбал, 

  • 2021 оны төсөвт 125.9 тэрбум
  • 2022 оны төсөвт 214.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 
  • 2023 онд нийт 270.7 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.90
    2022/10/09

    Ялгаварлан гадуурхалт биш улс орны хегжлийн бодлого.

    Хариулах
  • 192.82.71.90
    2022/10/09

    Улс орны хегжилд аялал жуулчлал хамгийн чухал.Хэнтий аймаг нь Оюун-Эрдэнэ сайдын нутаг гэхээс илvv их эзэн Чингис хааны терсен нутаг тvvхэн дурсгалт газар нутаг учраас тийшээ зорих гадаад дотоодын жуулчдыг татахын тулд улам их хегжvvлэх нь хамгийн чухал шvv дээ.Шvvмжлэгсэд юмыг арай ерген хvрээтэй хардаг болоосой.

    Хариулах
  • 202.21.109.40
    2022/10/09

    Oyuun-Erdene Ulaanbaatart tursen

    Хариулах
  • 213.87.138.114
    2022/10/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.118
    2022/10/07

    Ичих булчихайгүй

    Хариулах
  • 103.26.193.207
    2022/10/07

    Үндсэн хууль зөрчиж Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан байна. Энэ төсвийг цуцалж 21 аймагт тэнцүү хувааж өг.

    Хариулах