Жендрийн тэгш байдал гэсэн үг нийгэмд аль хэдийнэ танил болсон. Гэхдээ энэ үгийг олон нийт зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай мэтээр ойлгодог. Гэвч тийм биш, энэ бол нийгмийн харилцаанд оролцож байгаа хоёр хүйсийнхний тэнцвэртэй байдал, тэгш байдлыг харьцуулсан нэршил юм.
Нийгмийн салбар бүрд эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа ямар байгааг харуулсан олон судалгаа хийгдсэн байдаг.
Тухайлбал, МАН-ын дэргэдэх Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс хийсэн судалгаа болон БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад Монгол Улсын тухайд харилцан адилгүй байдал ажиглагддаг байна.
ЖДҮ, бизнес эрхлэлтийн салбарт эмэгтэйчүүд тэргүүлэх байр суурь эзэлдэг бол нийгэм, эдийн засгийн баялгийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг уул уурхай, технологийн гэх мэт салбарт эрчүүд тэргүүлдэг аж.
Мөн улс төрийн хүрээнд, УИХ-ын гишүүдийн тухайд эрчүүд олонхийн байр суурийг эзэлдэг бол орон нутгийн хэмжээнд, хэлтсийн болон нэгжийн дарга нарын хувьд эмэгтэйчүүд олонхийг бүрдүүлдэг байна.
Хүйсийн харилцааны тэгш байдлыг хангах тал дээр засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчин МАН сүүлийн үед анхаарал тавиад эхэлжээ. Тус намын удирдлагууд жендэрийн эрх тэгш байдлыг эргэн харах, намын шат шатны нэгжийн шийдвэр гаргах түвшинд тэдний төлөөллийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, МАН жендэрийн үзэл баримтлалтай улс төрийн нам болох зорилт тавиад ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.163.98
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах